Нүүр

_________www.watt.mn_________





________FM 104,5 radio_______



International Navistar


«McCormick Harvesting Machine Company»

1831 АНУ-ын Виржини мужид Роберт МэКормик тариа хураах төхөөрөмж зохион бүтээжээ.



1834 Сайрус МэКормик (Робертын хүү) шинэ бүтээлийн патентыг батлуулж төхөөрөмжөө зах зээлд чөлөөтэй зарж ашигтай ажиллах үүд хаалгыг нээжээ.

1847 Сайрус Чикагод нүүж ирээд өөрийн үйлдвэрийг байгуулав.


1850 Бүтээгдэхүүнээ Европ(Великобритания)-д экспортолж эхэллээ.



1899 «International Harvester» («IHC») компаний дилер Одесс хотод нээгдлээ.


 

1902 «Deering Harvester Company». Уг салбарт ажиллаж байсан компаниудын 90% нь нэгдэж нэг компани болов.
 

 


Хамарч байсан салбарууд: Төмөрлөгийн үйлдвэрүүд, нүүрсний уурхайнууд, ойн болон мод бэлтгэлийн аж ахуйнууд.
 

 


20% нь гадаадад ажиллаж байлаа:
  • 1903 Онтарио, Канад – Хөдөө аж ахуйн багаж төхөөрөмжийн үйлдвэр;
  • 1906 Норркопинг, Швед – Хөдөө аж ахуйн багаж төхөөрөмжийн үйлдвэр;
  • 1909 Люберцы, Орос – Газар тариалангийн ба түүний хөдөлгүүрийн үйлдвэр;
  • 1910 Круа, Франц – Хөдөө аж ахуйн багаж төхөөрөмжийн үйлдвэр (хожим тракторынх болсон);
  • 1910 Нойс, Герман – Хөдөө аж ахуйн багаж төхөөрөмжийн үйлдвэр (Тракторын үйлдвэр болсон);
  • 1912, 75000 ажилтантай 36000 дилерүүд нь 38 улсад ажилладаг болов;

     




Хөгжилт:
  • 1906 – Бензин хөдөлгүүртэй трактор:
  • 1907 – Анхны жижиг ачааны машин, «Auto-wagon»:
  • Дэлхийн 1-р дайны үед Европын зах зээл дэх эрэлт нь огцом өсөв:
  • 1919 54 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан анжисны үйлдвэрийг худалдан авав;
  • 1923 Америкийн тракторын зах зээл: 76% - «Ford», 9% - «IHC», 15% -бусад 73 жижиг үйлдвэрлэгчид;
  • 1924 «Farmall» тракторын үйлдвэрлэл эхлэв;
  • 1928 «Ford» тракторын үйлдвэрээ зогсоов;
  • 1929 Анхны гинжит трактор:
  • 1933 Дизель хөдөлгүүр үйлдвэрлэж эхлэв:
  • 1935 Анхны дизель хөдөлгүүртэй трактор «International WD-40»;
  • 1937 Хөргүүртэй агуулахын үйлдвэрлэл эхлэв;
  • 1941 Зэвсэг үйлдвэрлэл: 155 мм сум; Карабин «M1-Garand»; 500 фунтын бөмбөгнүүд; 40 мм зенитийн төхөөрөмжийн шасси; «Б-52» онгоцны далавч; Торпед; Танк; Онгоцны хөдөлгүүрийн хөргөлтийн систем:
     

     

  • 1946 Кондиционер, гэрийн хөргөгчний үйлдвэрлэлийг эхлэв:
  • 1948 Борлуулалтын 50%-иас дээш хувийг ачааны машины үйлдвэрлэл эзлэх болов;
  • 1954 Ачааны машины хурдны хайрцагийг тусад нь хийдэг болов;
  • 1955 Хөргөх төхөөрөмжийн үйлдвэрлэлээ худалдав;
  • 1957 Хөрс боловсруулах машины үйлдвэрлэлийн компанииг худалдаж авав;
  • 1961 «Scout» суудлын машин болон жижиг тракторын үйлдвэрлэлийг эхлүүлэв:

  •  

  • 1964 «IHC» -ын хамгийн гүйлгээ сайтай бүтээгдэхүүн болох хүнд ачааны машин нь зах зээлийнхээ 31% -ыг эзэлжээ:
  • 1971 8 оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь 125 оронд гарч байв: АНУ, Англи, Герман, Франц, Япон, Энэтхэг, Австрал, Мексик г.м.
  • 1970  «IHC» зах зээлийнхээ 25% -г хангаж нэгдүгээрт, «Форд» хоёрдугаарт орж байлаа:

  • 1979-1985 Хямралын жилүүд - 42 үйлдвэрээс 8 нь ажилтай үлдэв. 98.000 ажилчинаас 15.000 нь л ажлын байраа хадгалж чадав. Компани 3,3 миллиард долларын алдагдал хүлээв.
  • 1980 Суудлын машины үйлдвэрлэлээ зогсоов
«Navistar» / «International Truck and Engine»
  • 1985 АНУ-д автомашины үйлдвэрлэлийн салбарын ажилчид ажил хаяв;
  • Хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл унав;
  • Зарим салбар үйлдвэрүүдээ зарав. Үүнд: 47 угсралтын үйлдвэр; 353 га газар; «Tenneco» - хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн; «MTD» -  цахилгаан тоног төхөөрөмжийн; «Dresser Industries» -  барилгын тоног төхөөрөмжийн; «Caterpillar» - агаарын турбины.
«Navistar International»
  • 1986 Нэрээ солив;
  • Бензин хөдөлгүүийн үйлдвэрийг барьж дуусгав;
  • 1980-1990- онууд, «IHC» хүнд ба дунд оврын ачааны машины зах зээлийн 25% хянаж амжилттай ажиллаа.

 

 

    • 1995 «AmTran» - автобус үйлдвэрлэгч компанийг худалдаж авсан нь одоо «IC Corp» болжээ:

    • 1998 Бразил ба Мексикт ачааны машины үйлдвэр үүдээ нээлээ;
    • 2001 Бразилийн хөдөлгүүр үйлдвэрлэгч компанийг худалдаж авав:
    • 2002 Бразилийн мөнгө санхүүгийн хямрал машин үйлдвэрлэлийн салбараа татаж унагалаа;
    • 2005 Бразилийн хөдөлгүүрийн хоёр дахь том үйлдвэрлэгчийг худалдаж авч амжлаа:

    • 2005 «Workhorse» – шасси үйлдвэрлэгчийг худалдаж авав:
    Одоогийн үйлдвэрлэл
    • Хойд америкийн ачааны машины 4 том үйлдвэр;
    • Хойд америкийн автобусны хоёр үйлдвэр;
    • Хойд америкийн  дизель хөдөлгүүрийн 3 үйлдвэр;
    • Хойд америкийн хөдөлгүүрийн цутгуурын 2 үйлдвэр;
    • Мексикийн ачааны машины үйлдвэр;
    • Бразилийн ачааны машины үйлдвэр;
    • Бразиль дахь хөдөлгүүрийн 2 үйлдвэр;
    • Аргентиний хөдөлгүүрийн үйлдвэр;
    • ӨАБНУ дахь угсралтын үйлдвэр;
    • Шинэ Зеландиин ачааны машины угсралтын үйлдвэр;
    • Австралиин ачааны машины угсралтын үйлдвэр;
    • Дилерийн дэлхийг хамарсан том сүлжээ.

    2 коммент.:

    Jamts Dash комментирует...

    www.watt.mn

    Unknown комментирует...

    Таалагдлаа.

    Отправить комментарий