_________www.watt.mn_________
________FM 104,5 radio_______
☺
Авто замын экспогийн эргэн тойронд
"Буянт-Ухаа"
цогцолборт болж буй авто экспог газар дээрээс нь сурвалжлан шууд хүргэж байгаа билээ.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр гадаах талбайд байгаа уул уурхайн тоног төхөөрөмж,
замын текникүүдийг хүмүүс ихээр сонирхож худалдан авах үнэ ханшийг асууж сураглаж
байв. Мөн шинэ брэнд, онцгой санаачилгуудыг сурвалжиллаа.
Хаягдал дугуйг боловсруулан дуу чимээ тусгаарлагч болгон ашиглах боломжтой
Хаягдал гягар уут, хуванцар зэргийг асфальтонбетумын хольцонд нэмэн бат бөх, уян хатан чанарыг нь сайжруулах судалгааг "Лабо" зам барилгын зөвлөх компани амжилттай ажил хэрэг болгосон байна. Мөн хаягдал хаймран дугуйг үйлдвэрийн аргаар боловсруулан дангаар нь дуу чимээ тусгаарлагч болгон ашиглаж болохоос гадна автозам барихад хэрэглэснээр түүний тоосжилт, ус нэвчүүлэлтийг эрс багасгадаг давуу талтай аж. Түүнээс гадна Төв аймгийн Баян-эрхэтийн орд нь 27 хувийн битумцсэн чулуулагтай болохыг тогтоосон байна. Хэрэв Зүүнбаян, Тамсагбулагийн нефтийг түүхий хэлбэрээр нь экспортлохын оронд дотооддоо боловсруулбал шатахууныхаа хэрэглээний тодорхой хувийг хангаад зогсохгүй дотоодынхоо автозамын гол түүхий эд болох мазут, бетумын 50 хувийг хангах бүрэн боломжтой болохыг тус компанийн судалгааны баг тогтоожээ.
Авто замын чанарыг сайжруулахын тулд жишиг үнэлгээг нэмэгдүүлэх шаардлагатай гэнэ
Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Автозамчдын холбоо хамтран анх удаагаа "Автозамын олон улсын үзэсгэлэн конференц"-ийг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү хоёр өдөр зохион байгуулагдах үзэсгэлэн конференцид төрийн болон хувийн хэвшлийн 70 гаруй автозам, барилга угсралт хийгээд хүнд машин механизм, техник тоног төхөөрөмжийн албан ёсны борлуулагч хийгээд автозамын салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд оролцсон юм. Монголын эдийн засгийн өсөлт, уул уурхайн салбарын хөгжил зэрэгтэй холбоотойгоор монголын автозамын салбар үсрэнгүй хөгжиж байгаагаас гадна энэ салбарын бүтээн байгуулалтад үндэснийхээ компанийг татан оролцуулахад тус арга хэмжээ чухал нөлөө үзүүлэхийг зохион байгуулагчид онцолсон юм.
Энэхүү "Автозамын олон улсын үзэсгэлэн конференц"-д оролцогч компаниуд нэг км хатуу хучилттай зам барих жишиг үнийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл автозамын түүхий эд, материалын үнийн өсөөттэй уялдуулан автозам барих үнэлгээг ч нэмэгдүүлэх шаардлагатай аж. Компаниуд өндөр үнээр авсан түүхий эдээр баг өртөгтэй зам барихын тулд нимгэн асфальт тавих, өндөрлөгөөг нам хийх, өргөнөөс нь нарийсгах зэргээр автозамын чанарт сөргөөр нөлөөлдөг байна.
Зам, барилга угсралтын компаниуд байгальд ээлтэй техник, технологийг хэрэглэхийг эрхэмлэж байна
"Автозамын олон улсын үзэсгэлэн конференц"-д оролцогч зарим компаниуд өөрсдийн байгальд ээлтэй технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээгээ танилцуулав. Тэдгээрийн нэг нь автозам, барилга угсралтын "Арияа" ХХК байсан юм. Тус компанийн захирал Г.Гансүхийн хэлснээр "Арияа" ХХК дэвшилтэт технологи бүхий утаа ялгаруулалт бага, тоосжилт үүсгэдэггүй байгаль орчинд ээлтэй зуурмагийн үйлдвэрлэл явуулдаг байна. Мөн "Монгол Кобел" ХХК нь Японы "Kobelco" брэндийн бага дунд оврын, түлш зарцуулалт 20-25 хувь бага атлаа ажлын бүтээмж Коматсу, Кат Хүйндай зэрэг дэлхийн брэндүүдтэй эн тэнцүү эксковаторыг танилцуулсан юм.
"Тод зам" брэндийг танилцууллаа
"Монгол сата интернэйшнл" компани нь өөрсдийн автозамын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний "Тод зам" брэндээ танилцуулсан юм. Энэхүү термопластикийн будаг нь Европ, АНУ, Австри, Английн стандартад нийцсэн буюу халтиргаанаас хамгаалах нэмэлт бодис агуулсан, элэгдэл багатайн дээр нягтаршил сайтай аж. Тиймээс энэхүү будгаар хийсэн явган хүний гарцын цагаан зурвас, автозамын тусгаарлагч тэмдэглэгээ, зогсоолын тэмдэг зэрэг бүхий л автозамын хэвтээ тэмдэглэгээндээ "Монгол сата интернэйшнл" компани таваас доошгүй жилийн баталгаа өгч байгаа гэнэ. Энэүү будгаар Шангрила рестораны гаднах замын тэмдэглэгээ, зарим арван жилийн сургуулиудын гаднах явган гарцын цагаан зурвас зэргийг хийгээд амжжээ.

Dailynews.mn-ээс
М.Ууган-Эрдэнэ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий